Цаг өнгөрөх тутам элэг нэгт Монголчуудаасаа холдсоор л...

Өвөр Монголын хүний эрх хамгаалах хорооны уриалга ба мэдэгдэл

Өвөр Монголын хүний эрх хамгаалах хорооны уриалга ба мэдэгдэл

1991.5.21 D.Muron
Ли Пэн болон бусад удирдагчдын өгсөн заавруудад Өвөр Монголчуудын хувьд хатуу ширүүн аргууд тэрч ч байтугай онцгой арга хэмжээнүүд хэрэглэх тухай заагдсан ёсоор ХКН-ын ӨМ-ын хороо 1991 оны 5 сарыин 11-нд Монголыин нууц хоёр байгууллагыг илрүүлэх тухай мэдээлсэн маш нууц баримт гаргажээ. Уул хоёр байгууллагын удирдагчдыг баривчилсан бөгөөд тэд одоо шоронд байна.
Их Зуу аймгийн Үндэсний соёлын нийгэмлэг-ийг байгуулах бэлтгэлийн бүлгээс өөрийн баримт бичигт нууц биш гэж зарласан тэрхүү байгууллага бол чухамдаа Монголын сэхээтэн, оюутан сурагчид, ажилтнуудын сургалтын ил нийгэмлэг байсан билээ. 1990 оныи 9 сараас 1991 оны 3 сарын хооронд тус нийгэмлэгийнхэн Их зуу аймгийн Шархот /Доншин/ нутагт хэд хэдэн эрдэм шинжилгээний бага хурал, акедемийн лекц явуулахад нь дэмжлэг үзүүлсэн болно. Орон нутгийн сэхээтнүүд, боловсролын дугуйлангууд тэдгээрт халуунаар талархаж олон зуун хүн оролцсон билээ. Гэтэл 1991 оны 5 сарыин 11-ны орой бэлтгэх бүлгийн удирдагч Б.Хүчинтөгс, В.Манлай нарыг гэрээс нь баривчлав. Гишүүн болох өөр 26 хүний эрх чөлөөг эрс хязгаарлав. Эрх баригчид тэднийг гадаад ертөнцтэй үл харьцуулах, байгаа газруудаас нь үл гадагшлуулах, дуудах, асуухад нь хэзээд бэлэн байлгах тушаал өгчээ. Заримыг нь баривчилна гэсэн яриа байна. Найдвартай мэдээгээр эрх баригчид бас нийслэл хот Хөх хот болон Өвөр Монголыин бусад аймаг, хотуудыин монголчууд зохион байгуулсан үндэсний салан тусгаарлах бүлгүүд нууц байгууллагууд байна хэмээн хардаж байна. Эрх баригчид тэднийг Гадаад Монголын Ардчилсан нам болон олон улсын харгис хүчнүүдтэй нягт холбоотой ажиллаж байна гэдэг. Одоо Өвөр Монголыин өөртөө засах орон даяар олон хүн хар дансанд оржээ. Олон нь хянагдаж буюу мөрдөгдөж, эсвэл нууцаар судлагдаж, илээр асуугдаж байна. Монгол гишүүд олонтой сургалтын зарим нийгэмлэгүүд ч гэсэн хавчигдах буюу хүчээр татагдан буух тавилантай тулгарлаа.
Өвөр Монголыин өөртөө засах орны ХКН-ын одоогийн нарийн бичгийн дарга Ван Цун монгол сэхээтнүүдийг өөртөө татах ба айлган сүрдүүлэх туйлын нарийн арга хэрэглэсээр. Олонхи монгол энэ ажиллагааг улс төрийн дарангуйллын өрнөл болох вий хэмээн айцгаана.
Энэ ажиллагаа зөвхөн монгол сэхээтнүүдийг зовоогоод зогсохгүй өндөр тушаалын зарим монгол удирдагчдыг ч ихээхэн түгшээж байна. Учир нь 22 жилийн өмнө Өвөр Монгол Ардыин хувьсгалт шинэ нам-ыг илрүүлэх нэрийн доор хэдэн арван мянган хүнийг яргалсан явдал тэдний санаанд хэвээр ажээ. Тулгарч байгаа энэ нөхцөл байдал дэлхийн хамтыин нийгэмлэгийн анхаарлыиг татна гэдэгт монголчууд бид итгэнэ. Одоогийн нөхцөлд ардчиллыг эрхэмлэгч улс орнууд, хүний эрхийн янз бүрийн байгууллагуудыин санаа тавьсан дуу хоолой, ямар ч бай биет туслалтсаа монголчууд бидэнд хүч нэмэн зоригжуулах болно.

Б.Хүчинтөгс: 1956 онд Их Зуу аймгийн Үшийн хошуунд төрсөн. Эрэгтэй, монгол хэлний багш мэргэжилтэй. 1982 онд хошууны дээд сургуульд багшилж байв. Бэлчээрийн нутагт фабрик байгуулах гэсэн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн малчдын хөдөлгөөн зохион байгуулж удирдсан хэргээр 1982-1984 онд хоригдох ял эдэлсэн. Дахин багшилж байгаад Их Зуу аймгийн үндэсний соёлын нийгэмлэгийг байгуулалтссан хэргээр 1991 оныи 5 сард дахин баривчлагдаж хоригдсоор байна.
В.Манлай: 1951 онд төрсөн. Утга зохиол судлагч мэргэжилтэй, Их Зуу аймгийн боловсролыин хэлтэст ажиллаж байсан. 1991 онд Хүчинтөгсийн хамт баривчлагдсан.
Б.Баатар: 1956 онд Хөх хотод төрсөн, эдийн засагч мэргэжилтэй, 1981 оны оюутны хөдөлгөөний удирдагч, 1987 онд хоргодох эрх эрж БНМАУ-д ирсэн боловч хятадад хүчээр эргүүлэн өгчээ. Найман жил хоригдох ял аваад эдэлж байгаа.
Б.Тэмцэлт: 1956 онд Хөх хотод төрсөн, түүхч мэргэжилтэй. 1981 оныи оюутны хөдөлгөөнийг удирдсанаас хойш байнга хавчигдаж байгаа. Сураггүй болсон, баривчлах нууц шийдвэр гарсан.
Б.Улаангэрэл: 1956 онд Хөх хотод төрсөн, инженер мэргэжилтэй. 1981 оны оюутны хөдөлгөөний удирдагчдын нэг. 1987 онд Б. Баатарын хамт БНМАУ-д хоргодох эрх эрж ирсэн болвч Хятадад хүчээр эргүүлэн өгчээ. Мөн 8 жил хоригдох ял аван эдэлж байгаа.
Г.Улааншувуу: 1954 онд төрсөн, Өвөр Монголын Их сургуулийн түүхийн ухааны дэд багш, эрдэмтэн, 1981 оныи оюутны хөдөлгөөнд оролцсон учир хэлмэгдсэн ба 1991 оны 7 сарын 31-нд дахин баривчлагдсан.
Хууль бусаар баривчлагдаж, хоригдож, мөрдөгдөж байгаа эдгээр зүтгэлтнүүдийн эрхийг нэн даруй бүрэн сэргээхийг хүссэн захидлыг доорхи хаягаар бичээрэй.

БНХАУ-ыин Еронхий сайд Ли Пэн Бээжин,

БНХАУ Өвөр Монголыин тэргүүлэгч У.Бөхөө
Хөх хот. Өвөр Монголыин өөртөө засах орон,

БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан Дэ Лин. Улаанбаатар хот БНХАУ-ыин элчин сайдын яам.

No comments:

Post a Comment

Сонирхолтой бичлэг