Цаг өнгөрөх тутам элэг нэгт Монголчуудаасаа холдсоор л...

Цогт эх оронч Даваасамбуугийн Мөрөнгийн гэгээн дурсгалыг хүндэтгэцгээе!

Өмнөд Монголын Сөнид хошууны хөвүүн Даваасамбуугийн Мөрөн ухамсарт бүхий амьдралаа Монгол үндэстний эрх чөлөө , язгуур оршихуйн төлөө зориулсан гэрэлт хүмүүн билээ.Монгол үндэстний өмнө тулгамдсан хурц асуудлууд, харийн хорт бодлого, өнгөрсөн түүхийн сургамж , Монголчуудын цаашдын замналын талаар түүний бичсэн дайчин нийтлэлүүд олон хүнд ухаарал сэхээрлийг хайрласан билээ.Тэрбээр зөвхөн бичиж нийтлүүлээд зогсолгүй харийн хорт бодлогыг эсэргүүцсэн эрсдэлтэй арга хэмжээнүүдэд оройлон оролцож байсан.Д.Мөрөнгийн маань бүхий л амьдрал Монголчуудын төлөө, тэмцэл эр зориг, гэгээн үйлс байсан юм.Бахархал дууриал болох баатар энэ хөвүүнээ Монголын ард түмэн мартах учиргүй ээ.Харин ч мөнхжүүлэн гэрэлтүүлэх учиртай. Саяхан швэдэд түүнийг оршуулсан газар бидэнд тодорхой боллоо.Тэр л газар цогт эх оронч хөвүүнээ хүндэтгэсэн хөшөө дурсгалыг бүтээцгээе!Түүний нийтлэл бүтээлүүдийг олны хүртээл болгон мөнхжүүлье. Энэ үйлс бол Монгол хүмүүн бүрийн эрхэм үүрэг гэж үзэж байна.Тиймээс Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд бахдам эх оронч Даваасамбуугийн Мөрөнгийн дурсгалыг хүндэтгэх энэхүү үйлсэд хандив өргөн оролцохыг уриалж байна. Мөнхүү Даваасамбуугийн Мөрөн мэт Монгол үндэстнийхээ төлөө тэмцэж зүтгэж явахыг уриалж байна.
Монгол туургатны хуралдай ТББ
Монголын эрх чөлөө холбооны нам
Хөх Монгол бүлгэм
Цагаан хас бүлгэм
Нэгдсэн Монгол СДХ
Дэлхийн Монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлэг
Монголын үндэстний үзэлтнүүдийн төлөөлөгчүүд
Энэхүү уриалгыг цааш нь тарааж, нийтлэж тус болно уу! баярлалаа.

No comments:

Post a Comment

Сонирхолтой бичлэг