Цаг өнгөрөх тутам элэг нэгт Монголчуудаасаа холдсоор л...

Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ Д. Мөрөн

1947 онд ӨМӨЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын төлөө тэмцэж, түүнийг зөв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хүнийг хороон устгасан. 1953 онд “Хувьсгалын эсэргүүчүүдийг дарангуйлъя” хэмээх ленинч лоозон гарч, колончлолыг эсэргүүцдэг хэмээн сэрдэгдэж 10 мянга гаруй монголчуудыг хяджээ. Үндэсний баруунтан хэмээж 1957 онд Өвөр Монголын өндөр боловсрол эзэмшсэн 600 гаруй шилдэг сэхээтнийг хоморголон баривчилж “нутаг заан цөлөх, дахин хүмүүжүүлэх” хэмээн тамын хөдөлмөрт илгээн залхаан цээрлүүлсний дотор их дээд сургуулийн нийгмийн ухааны профессорууд Түвшин, Чандмань, Буян, Далантай зэрэг олон хүн орсон билээ.

Миний өчил Д.Мөрөн

(Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ.Түүний үхэл тодорхой бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм)1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хүүхэд нь болон төрж, хөдөө байдаг нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км аялж, Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Өвөр Монгол ба Хятадын өнөөгийн байдлыг өөрийн нүдээр үзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн ажил хийж байсан.

Сонирхолтой бичлэг